Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Дэлхийн шатрын олимпиад эхэллээ
Туркийн Стамбул хотод дэлхийн шатрын олимпиад өнөөдөр эхэлж, оюуны спортынхон хуран чуулаад байна. Дэлхийн 40 дэх удаагийн шатрын олимпиадад манай улсаас эрэгтэй эмэгтэй тус бүр таван гишүүнтэй баг болон хоёр дасгалжуулагч, Олон улсын шатрын холбооны төлөөлөгч, Монголын шатрын холбооны төлөөлөгч нийлсэн 14 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Эрэгтэйчүүдийн бүрэлдэхүүнд олон улсын мастер Б.Гүндаваа, их мастер Д.Шаравдорж, их мастер Ц.Батчулуун, ФИДЕ-гийн мастер Г.Мөнхгал, ФИДЕ-гийн мастер М.Гүнбаяр нар багтсан бол эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүнд их мастер Б.Мөнгөнтуул, их мастер Т.Батчимэг, олон улсын мастер Д.Янжиндулам, олон улсын мастер Б.Анхчимэг, ФИДЕ-гийн мастер С.Отгонжаргал нар багтжээ. Тэмцээн ирэх сарын  хүртэл үргэлжлэх юм байна.
У.Бадам
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан