Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Зуны XIV паралимпын тоглолт өнөөдөр Лондонд эхэлнэ
Зуны XXX олимпын тоглолтыг амжилттай зохион байгуулсан Лондон хотод өнөө шөнө паралимпын XIV тоглолт эхлэх гэж байна. Манай гарагийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулдаг энэ том наадам хүний оюун санаа, тэсвэр тэвчээрийн гайхамшгийг харуулж, хүнээс чухам ямар их хүч чадал гарч болдгийг үзүүлдэг билээ. Энэ сарын 30-ны өдөр анхны тэмцээнүүд нь болох паралимпын тоглолтод 160 орны 4200 хөгжлийн бэрхшээлтэй иргэд спортын 20 төрлөөр нийт 503 багц медалийн төлөө хурд хүч, авьяас чадвар, тэсвэр тэвчээрээ шалган өрсөлдөх юм.
Паралимпын медаль нь Их Британийн Гэмпшир гүнлэгийн зураач Линь Чуны гаргасан нэг талдаа эртний Грекийн ялалтын бурхан Ники, нөгөө талдаа паралимпын хөдөлгөөний бэлгэ тэмдгийг дүрсэлсэн 85 мм диаметртэй, долоон мм зузаан, 375-400 грамм жинтэй юм.

Манай улсаас пара буудлагын шигшээ багийн тамирчин, ОУХМ Ц.Лхамсүрэн, пара жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Д.Ганбат, А.Мөнхбат, пара байт харвааны шигшээ багийн тамирчин Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ, пара хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчин Ч.Мөнх-Эрдэнэ нар энэ наадамд оролцоно.
Зуны XXX олимпын тоглолтыг амжилттай зохион байгуулсан Лондон хотод өнөө шөнө паралимпын XIV тоглолт эхлэх гэж байна. Манай гарагийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулдаг энэ том наадам хүний оюун санаа, тэсвэр тэвчээрийн гайхамшгийг харуулж, хүнээс чухам ямар их хүч чадал гарч болдгийг үзүүлдэг билээ. Энэ сарын 30-ны өдөр анхны тэмцээнүүд нь болох паралимпын тоглолтод 160 орны 4200 хөгжлийн бэрхшээлтэй иргэд спортын 20 төрлөөр нийт 503 багц медалийн төлөө хурд хүч, авьяас чадвар, тэсвэр тэвчээрээ шалган өрсөлдөх юм. Паралимпын медаль нь Их Британийн Гэмпшир гүнлэгийн зураач Линь Чуны гаргасан нэг талдаа эртний Грекийн ялалтын бурхан Ники, нөгөө талдаа паралимпын хөдөлгөөний бэлгэ тэмдгийг дүрсэлсэн 85 мм диаметртэй, долоон мм зузаан, 375-400 грамм жинтэй юм.

Паралимпын галт бамбар өнөө өглөө Лондон хотод иржээ
Есдүгээр сарын 9 гэхэд эзэддээ очиж улс орнууд руу явах нийт 2300 орчим медаль өнөөдөр Британийн хатан хааны эрдэнэсийн санд хадгалагдаж байна. Манай улсаас пара буудлагын шигшээ багийн тамирчин, ОУХМ Ц.Лхамсүрэн, пара жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Д.Ганбат, А.Мөнхбат, пара байт харвааны шигшээ багийн тамирчин Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ, пара хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчин Ч.Мөнх-Эрдэнэ нар энэ наадамд оролцоно.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























