Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
БНСУ-аас нутаг буцах нийт 3998 иргэн өргөдлөө өгчээ

Энэ сарын 18-ны байдлаар БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс нутаг буцах нийт 3998 иргэний өргөдлийг хүлээн аваад байна. Өргөдөл гаргасан иргэдийн:

  • 25 буюу 0.5 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/,
  • 196 буюу 5 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/,
  • 32 буюу 0.9 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/,
  • 50 буюу 1 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/,
  • 4 буюу 0.1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/,
  • Үлдсэн 3691 буюу 92.5 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна. 

Улс орон даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор энэ сард үйлдэх байсан тусгай үүргийн 9 нислэгийг цуцалсан.  Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигийн мэдээлснээр энэ сард 10 удаагийн нислэгээр 1900 гаруй иргэнээ эх оронд нь авчрахаар төлөвлөж байжээ. Гэсэн хэдий ч улс оронд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан үлдсэн 9 нислэгийг цуцалсан гэв. Энэ сарын нислэгээр эх орондоо буцахаар төлөвлөж байсан иргэд тухайн улс дахь Элчин сайдын яаманд хандахыг зөвлөж байна. Онгоцны тийз авсан хүмүүс нөхцөл байдал дамжсаны дараа тухайн худалдаж авсан тийзээрээ ирэх боломжтой гэв.

Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан