Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
БООМТООР 3351 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХЯНАЛТЫН ДООР ХЭВИЙН ЗОРЧЖЭЭ

Шинэ төрлийн коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын хэмжээнд хүрч, улсын хэмжээнд гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагууд, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв” УТҮГ, “Далайн захиргаа” УТҮГ Зэрэг газрууд байнгын бэлэн байдалд ажиллаж байна.

Байгууллага бүрийн хариуцлагатай жижүүр хоёр цаг тутамд мэдээлэл авч, дотоод цахим шуудангаар ЗТХЯ-ны удирдлага, шуурхай штабтаа тайлагнаж байгаа.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг бүрэн зогсоосон бөгөөд орон нутгийн салбар төвүүдийн албан хаагчид тухайн орон нутгийнхаа онцгой комисст орж үүрэг гүйцэтгэж байна.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар “МИАТ” ТӨХК Улаанбаатар-Бээжин, Бээжин-Улаанбаатар, Франкфурт-Улаанбаатар, “Bundesrepublic Deutchland” Герман-Улаанбаатар чиглэлд карго нислэг үйлдэж, эрүүл мэндийн салбарын бүтээгдэхүүн, эмнэлгийн бараа материал тээвэрлэсэн бол “УБТЗ” ХНН-ийн галт тэрэг гурил, улаан буудай, хивэг, хүнсний бүтээгдэхүүн зэрэг 16 тн, 890 кг ачаа зөөвөрлөж, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги, Баянхошуу, Замын-Үүдийн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортын 3351 тээврийн хэрэгсэл хяналтын дор хэвийн зорчжээ.

Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед салбарын бүх байгууллага ажлын байр болон тээврийн хэрэгсэл, байгууламжуудад тогтмол ариутгал, халдваргүйтгэл хийн ажиллаж байна.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан