Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Нийслэлийн хэмжээнд 1 сая 88 мкв талбайд ариутгал, халдваргүйтэл хийлээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын 26 мянга гаруй албан хаагчид коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга  хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Нийслэлийн онцгой штабаас өчигдөр  /2020.11.19/ зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар танилцууллаа.

НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар "Нийслэлийн иргэдийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нөөцийн махны худалдааг хэд, хэдэн цэгүүд дээр зохион байгуулж байгаа.  Өнөөдрийн байдлаар долоон байршилд 16 тонн махыг нийлүүлэн, борлуулж байна. Өнөөдөр  /2020.11.19/ нийтийн тээрийн үйлчилгээний 92 чиглэлд 865 тээврийн хэрэгсэлд 25692 хүн зорчсон. Өчигдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшийг 610 борлуулах цэг дээр 2487 тонн түлш борлуулсан. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа хяналт шалгалтыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын 319 улсын байцаагчид 229 обьектод хяналт тавьж байна. Нийслэлийн хэмжээнд ариутгал, халдаргүйтэлийг 3490 аж ахуй нэгжийн 1 сая 88 мкв хийсэн байна.Мөн 24 цагийн байдлаар 102 шинжилгээний байр, 84 өрх дээр 3369 иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулсан. Шуурхай штабын  324207, 321731 дугаарт өчигдрийн байдлаар иргэдээс 1343 дуудлага, мэдээлэл ирсэн. Иргэд ихэвчлэн хот дотор зорчих хөдөлгөөн, авто машины тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдлыг ирүүлж байна. Иргэдээс ирүүлсэн мэдээллийг цаг алдалгүй хариу тайлбарыг танилцуулж, мэдээллээр ханган ажиллаж байна" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан