Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
ЭМЯ:Өчигдөр 17:00 цагаас хойш 21 шинэ халдвар нэмэгдэж, нийт халдварын тоо 578 боллоо

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Цар тахал дэлхийн 218 улсад бүртгэгдсэн байна. 24 цагийн хугацаанд 620 мянган хүн шинээр халдвар авсан байна. Хамгийн олон хүн өчвилсөн үзүүлэлт байна. Харин манай улсын хувьд нийт 578 тохиолдол бүртгэгдээд байна. Халдвар өнөөдрийн байдлаар нийслэл хот болон Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь хот гэсэн зургаан газар өвчлөл кластер хэлбэрээр бүртгэгдээд байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа: 2020 оны арваннэгдүгээр сарын 20-нд нийт 3701 хүнийг шинжилгээнд хамруулсан. Өчигдөр 17:00 цагаас хойш 21 тохиолдол нэмэгдэж, манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 578 боллоо. Дотоодын халдвар тоо 142 боллоо. 3071

Дотоодын халдвар өнөөдрийн байдлаар Улаанбаатар болон таван аймагт бүртгэгдсэн. Үүнд: 

  • Улаанбаатарт 38  /өнөөдөр шинээр бүртгэгдсэн 5 тохиолдол/
  • Сэлэнгэ аймагт  58 /шинээр 5 тохиолдол/
  • Дархан-Уул аймагт 16
  • Дорноговь аймагт 12 /шинээр 6 тохиолдол/
  • Орхон аймагт 16  /шинээр 4 тохиолдол/
  • Говьсүмбэр аймагт 1 тохиолдол бүртгэгдээд байна.  "Хөл хорио тогтоосноор халдварын тархалтыг 60-70 хувь бууруулж чадлаа. Учир нь нэмэгдэж байгаа сүүлийн тохиолдлууд сургуулийн сурагчид, оюутан залуус халдвар авсныг харахад хэрвээ бид хөл хорио тогтоогоогүй бол халдвар маш хурдтай тархах эрсдэлтэй байсан. Олон улсын хэмжээний туршлагаас харахад хөл хорио тогтоосноор халдварын тархалтыг 55 хувь бууруулж чаддаг. Манай улс эрт хөл хорионы дэглэм зарласнаар илүү үр дүнд хүрч чадлаа. Ард иргэд хөл хорионы дэглэмийг сайн баримталж, халдварын тархалтыг хумихад хувь нэмрээ оруулахыг уриалж байна" гэлээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан