Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Халдвар авсан хүнд дараах дөрвөн шинж тэмдэг илрэх магадлалтай гэв

Шинжлэх ухааны 36 судалгаанд хийсэн дүгнэлтээр коронавирусийн халдвар авсан хүнд эхэн үедээ дараах дөрвөн янзын шинж тэмдэг илэрч болзошгүй гэдгийг Их Британийн Daily Express хэвлэлд мэдээлжээ.

Эмч нар коронавирусийн халдвар авсан тохиолдолд дотор эвгүйрхэх, бөөлжих, гүйлгэх, хоолны дуршил буурах зэргээр хоол боловсруулах эрхтэн тогтолцоо хэвийн бус үйл ажиллагаатай болдог гэдгийг дурдсан байна. "Эдгээр нь өвчтөнд заавал илрэх шинж тэмдэг биш хэдий ч зүгээр орхилгүйгээр эмчид заавал хандах ёстой" хэмээн Канадын Альбертын их сургуулийн доктор Митч Уилсон хэлжээ.  

Коронавирусийн халдвар авсныг илтгэх бас нэг шинж тэмдэг нь нүд үрэвсэж улайх. Америкийн Нүд судлалын академиас энэ шинж тэмдэг хүмүүсийн 1-3 хувьд нь л илэрдэг байна. 

Мөн Лондонгийн Эзэн хааны коллежийн  эрдэмтэд зарим хүнд ой тогтоолт, сэтгэхүйн хурд удаашрах зэрэг танин мэдэхүйн чадвар буурах шинэ тэмдэг илэрч байгааг тогтоожээ. 

Түүнчлэн коронавирусийн халдварын эрт үеийн дөрөв дэх шинж тэмдэг бол ядаргаа гэв. Ирландын Тринити коллежийн судлаачид Covid-19  туссан хүмүүсийн тал орчим хувьд ядарч сульдах шинж тэмдэг илэрч буйг тогтоожээ. Өвчин нь эдгэрснээс хойш 10 долоо хоног хүртэлх хугацаанд ядаргаа нь арилахгүй байх боломжтой гэнэ. 

Эх сурвалж: otoch.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан