Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
А.Амбасэлмаа:"Өчигдөр буюу 2020 оны 11-р сарын 22-ны 17:00 цагаас хойш Улаанбаатар хотод шинээр 11 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 640 боллоо.

3011 ХҮНД PCR ШИНЖИЛГЭЭ ХИЙСНЭЭС 11 ХҮНД ХАЛДВАР БҮРТГЭГДЛЭЭ

 А.Амбасэлмаа:"Өчигдөр буюу 2020 оны 11-р сарын 22-ны 17:00 цагаас хойш Улаанбаатар хотод шинээр 11 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 640 боллоо. Эдгээр нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал. Гурван хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн. Бусад нь 20, 21-нд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм. Халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг 24-48 цагийн дотор олж, тусгаарлаж байна. Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал 883 хүнийг тусгаарлан, үүнээс 39 хүнийг гурав дахь давтан шинжилгээг хийсэн байна. Бусад таван аймагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Ингэснээр дотоодын халдварын тохиолдол 204 болж байна. Халдварын сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 14 хоногт хавьтлуудыг олж тогтоох ёстой. Түүний дараа дахин 28 хоног хяналт тавьж байж, тархалтыг хяналтдаа оруулсан гэж үзнэ. 11 дүгээр сарын 22-нд улсын хэмжээнд нийт 3011 хүнд PCR шинжилгээ хийсэн.

Нийт хүн амын дунд халдварын түргэвчилсэн шинжилгээг хийж байна. Тэр дундаа СХД, БЗД, Хан-Уул, Багануур, Баянгол дүүргүүдийн халдварын тохиолдол бүртгэгдсэн учир тус дүүргийн иргэдэд багш шинжилгээ хийнэ.  Тиймээс НЭМГ-аас 35 мянган хүнийг шинжилгээнд хамруулах ажлыг өнөөдөр эхлүүлнэ. Ард иргэдээ идэвхтэй оролцохыг уриалж байна" гэлээ. 

Мөн тэрбээр Улаанбаатар хот болон таван аймагт үндсэн хоёр том голомт бий. Эхнийх нь иргэний голомт, нөгөөх нь төмөр зам дагуух хот суурин газрын кластер халдвар. Хоёр голомтоос нийт 204 тохиолдол байна. Ойрын хавьтлуудаас гарч байгаа шинэ тохиолдлууд  гэдгийг тайлбарлалаа. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан