Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
“COVID-19”-ийн эмчилгээнд “Remdesivir” тарилгыг хэрэглэхгүй байхыг ДЭМБ зөвлөжээ

МОСКВА. /Interfax/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагааас (ДЭМБ) вирусний эсрэг “Remdesivir” эмийг “COVID-19” өвчтэй хүмүүсийн эмчилгээнд өвчний хүнд хэлбэрээс нь үл хамааран хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь энэ эм нь коронавирустэй үр дүнтэй тэмцэхэд тусалж байгааг нотлох нотолгоо одоогоор байхгүй байна гэж ДЭМБ-ын цахим хуудсанд гарсан мэдээлэлд дурджээ. 

Баасан гарагт нийтэлсэн ДЭМБ-ын энэхүү зөвлөмжийг олон улсын анагаах ухааны шинжээчдийн багийн дүгнэлтэд үндэслэн боловсруулсан байна. Мэргэжилтнүүд “Remdesivir”-ийн дөрвөн судалгааны дүнд дүн шинжилгээ хийжээ.

“Remdesivir” нь коронавирусний халдвараар нас баралтыг бууруулахад "мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй", амьсгалын аппарат залгах өвчтөнүүдийн тоог бууруулахгүй байгаагаас гадна, эрүүл мэндийн бусад чухал шалгуур үзүүлэлтийг сайжруулахгүй байгааг дүн шинжилгээ харуулсан гэж ДЭМБ-ын мэдээлэлд дурдсан байна. Коронавирусний эмчилгээнд “Remdesivir” үр дүнтэй байгаа эсэх талаар илүү их судалгаа хийх шаардлагатай гэж олон улсын шинжээчдийн бүлэг дүгнэжээ.

 

Д.Жаргал 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан