Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Ж.Амгалан:Хорио цээрийн дэглэмийг сахилгүй, халдвар тараавал торгохоос эхлээд 3 жил хүртэл хорих ялтай байгаа

Халдвар авсан иргэдтэй ойрын болон дам хавьтал болсон иргэд онцгойлон дэглэм сахих ёстой бөгөөд хэрэв хорио цээрийн дэглэмийг сахилгүй, халдвар тараавал торгохоос эхлээд гурван жил хорих хүртэл ял оноох болохыг ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан анхаарууллаа.

Тэрбээр “Халдвар авсан иргэдтэй нэгдүгээр болон дам хавьтал болсон, түүнийг нь ЭМЯ, ЦЕГ, ТЕГ мэдэгдсэн иргэд онцгойлон дэглэм сахих ёстой. Хэрэв ЭМЯ-наас явуулж буй арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэхгүй бол энэ өвчин нутагших аюултай.

Нэгдүгээр болон дам хавьталтай хүмүүс дэг барих хамгийн чухал байна. Ойрын болон дам хавьтлыг олж илрүүлнэ гэдэг нь хамгийн их цаг, хүн хүч шаардсан ажил болоод байна. Халдвар авсан хүмүүс явсан газар орон, уулзсан хүмүүсээ санахгүй байх, дутуу мэдээлэх зэрэг нь эргээд маш их эрсдэл үүсгэж байна.

Санамсаргүй, хэнэггүй байснаасаа үүдэн халдварыг тархаавал хуультай, ялтай гэдгийг санах хэрэгтэй. Хуульд зааснаар хорио цээр, халдвараас сэргийлэх арга хэмжээг аваагүй бол торгохоос 3 хүртэл жилээр хорих ялтай байгаа гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан