Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
11 дүгээр сарын 20-29-нд нийт 22,539 тээврийн хэрэгслийг QR код бүртгэлд оруулсан

 

Нийслэлийн Онцгой комиссоос сүүлийн 24 цагт хийж, хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат:

 "Нийслэлийн хэмжээнд 24 цагт 3,559 хүнд шинжилгээ хийгдэж, батлагдсан тохиолдол хоёроор нэмэгдсэн.

Мөн орон нутгаас Нийслэлд ирж гацсан иргэдийг буцаах түр журам гарсны дагуу тэднийг шинжилгээнд хамруулж байгаа. Өчигдөр 11 мянга гаруй иргэнээс шинжилгээ авсан. Үүнд нийслэлийн Онцгой байдлын газар болон нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийт 80 гаруй ажилтныг нэмэлтээр ажиллууллаа. 

Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, Засгийн газрын 178 дугаар тогтоол, УОК-ын шийдвэр, нийслэлийн Засаг даргын 1242 дугаар захирамжийн хүрээнд зөвшөөрөгдсөн автомашинуудыг нийслэл рүү оруулах чиглэлтэй байна. Үүний дагуу Улаанбаатар хотоос 768 тээврийн хэрэгслээр 1,322 зорчигч гарсан бол нийслэл хот руу 782 тээврийн хэрэгслээр 1,420 зорчигч нэвтэрсэн. 

Мөн автомашинд QR код олгож, Улаанбаатар хотод зорчуулах шийдвэр гарсан. 11 дүгээр сарын 20-29-нд нийт 22,539 тээврийн хэрэгслийг QR код бүртгэлд оруулсан" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан