Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Д.Гэрэл НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүнээр сонгогдлоо

Нью-Йорк хотноо 11 дүгээр сарын 30-ны өдөр болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын оролцогч талуудын 13 дугаар бага хурлын үеэр болсон НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо (Committee on the Rights of Persons with Disabilities)-ны 2021-2024 оны гишүүний сонгуулиар “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Гэрэл гишүүнээр сонгогдлоо.

Монгол Улс анх удаа энэхүү сонгуульд Д.Гэрэлийн нэрийг дэвшүүлсэн бөгөөд 9 суудлын төлөө 27 улсын нэр дэвшигчид өрсөлдөж, манай улс НҮБ-ын гишүүн 93 улсын дэмжлэгтэйгээр ийнхүү хорооны гишүүнээр сонгогдсон байна.

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг хянах үүрэгтэй бөгөөд 18 гишүүнтэй, гишүүд нь 4 жилийн хугацаатайгаар сонгогдон ажилладаг. Хорооны гишүүд нь хараат бус, алагчлах үзэлгүй, өндөр ёс суртахуунтай, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн байх зэрэг зарчмыг баримтлан ажилладаг.

3 Сэтгэгдэл
Баяр хүргэе. Мундаг чадалтай эмэгтэй шүү. ХБХ ийн төлөө их юм хийгээрэй. Ялангуяа нийгэмшүүлэх ажил
Амжилт хүсье. Та чадна аа.👏👏👏
Mundag busgui shu minii egeegiin darga bailaa
Хамгийн их уншсан