Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Хэсгийн хороод цаг үеийн асуудлаар хуралдлаа

Нийслэлийн ИТХ-ын хороодын өргөтгөсөн хурлыг цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор цахимаар өнөөдөр хуралдууллаа.  Хурлаар, “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн төслийн тухай, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн тухай, Нийслэлийн 2021 оны төсөв батлах тухай, Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн тухай, Нийслэлийн өмчөөс 2021 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцлээ.

Өргөтгөсөн хуралдааны үеэр төлөөлөгчид  “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн төсөл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгт Улаанбаатар хотыг эдийн засгийн хувьд бие даасан статустай болгох, дагуул хотуудыг үе шаттай хөгжүүлэхээр тусгах, мөн боловсролын салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийх ёстой зэрэг санал хэлж байлаа. Тухайлбал, Хүний хөгжлийн хорооны дарга, төлөөлөгч П.Наранбаяр боловсролын салбарын хүртээмжийг нэмэх асуудлыг сайтар тусгаж өгсөн ч боловсон хүчин мэргэжилтнүүдийнхээ орлогыг дэмжих тал дээр нийслэл өөрөө бодлоготой байх ёстой гэх санал хэлсэн. Харин Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга, төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар гэр хорооллын дундах авто замыг шинэчлэн сайжруулж, шинээр ашиглалтад оруулан түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой гэсэн юм. Өөрөөр хэлбэл, төв замын ачааллыг бууруулж, туслах замуудыг сайжруулах нь зүйтэй гэж онцолсон.

Харин нийслэлийн 2021 оны төсөвт  Ковид-19 цар тахалтай холбоотойгоор нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад шаардагдах хөрөнгийг тусад нь суулгаж өгөх ёстой. Аж ахуй нэгж, иргэдийг хямралаас гаргахын тулд тодорхой төлөвлөгөө гаргах ажиллах хэрэгтэй байна. Тухайлбал, Улаанбаатар хотын аялал жуулчлалаас олдог орлого 2020 онд зогссонтой холбоотойгоор Ковид-19 цар тахлын үед болон, дараа хэрэгжүүлэх аялал жуулчлалын төлөвлөгөө гаргах ёстой гэх саналыг төлөөлөгчид хороодын өргөтгөсөн хурлын үеэр хэлж байсан юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан