Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
100 ЛАМЫН АГУЙГ ТҮШИГЛЭСЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛНА

Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлж, нутгийн иргэд болон тусгай хамгаалалттай газар нутагт түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх зорилт тусгагдсан. Энэ хүрээнд 2021-2024 оны хооронд Увс нуур, Хяргас нуур, Хар-Ус нуур, Улаагчны хар нуур, Тэрхийн цагаа нуур, Хүйсийн найман нуур, Алтай таван богд, Бурхан халдун хайрхан, Горхи-Тэрэлж, Богдхан уул, Хөгнө-Тарнын байгалийн цогцолборт зэрэг Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад аялал жуулчлалын дэд бүтцийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөөд байна.

Тодруулбал, нутгийн иргэд болон гадаад, дотоодын жуулчдад зориулсан ариун цэврийн байгууламж, автомашины болон дугуй зогсоол, тэмдэг тэмдэглэгээ, үзвэр үйлчилгээний цогцолбор бүхий отоглох хоноглох цэгүүд, мэдээллийн төв зэрэг цогц бүтээн байгуулалт бий болох юм. Уг  ажлыг төр хувийн хэвшлийн түншлэл, төсөл хөтөлбөр, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр төсөл сонгон шалгаруулах зарчмаар хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд 2021 онд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 100 ламын Агуйг түшиглэсэн аялал жуулчлалын цогцолборыг байгуулахаар зураг төсөл боловсрууллаа.

Эх сурвалж:БОАЖЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан