Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргаар төрийн албанд ажиллах хуулийн шаардлага хангаагүй Б.Гасрандорж сонгогджээ

Дундговь аймгийн Өлзийт сумын ИТХ-ын сонгуульд АН, МАН хоёрын суудлын харьцаа тун ойрхон зөрж МАН илүүрхжээ. Ийнхүү шинээр бүрдсэн ИТХ хуралдаанаа хийхийн өмнөх шөнө Дундговь аймгийн МАН-ын гурван тэргүүлэгч очиж шөнөжин эргүүлд гарсны үр дүнд нэр хүнд нэлээд муу Б.Гасрандорж гэх МАН-ын этгээд сумын Засаг дарга болжээ. Б.Гасрандорж нь ажил алба хайн Дундговь аймагт хамаатан саднаа бараадаж Улаанбаатараас ирээд хэдэн жил болсон гэнэ.

 

Ийнхүү өнгөрөгч сонгуульд аймгийн ИТХ-д нэр дэвшээд уначихаад байсан ч намынхаа дэмжлэгээр Засаг дарга болчихоод байгаа юм. Б.Гасрандорж нэр дэвшиж чадсан ч АТГ-ын хяналтаар ороодТөрийн албанд гурван жил ажиллах хуулийн шаардлага хангаагүй”-гээс бүдэрчээ. Ийнхүү хуулийн шаардлага хангасан хүнийг нэр дэвшүүлэн томилох тухай 2020- оны 11-р сарын 17-ны 05/12773 тоот захирамж хэзээ мөдгүй бүрэн эрхээ шилжүүлэх гэж байсан аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэд ирсэн боловч "Буцах бэрд үхэр тугал нийлэх хамаагүй" гэгчийн үлгэрээр нөгөө АТГ-ын дүгнэлтийг үл тоон томилжээ. Харамсалтай нь тэрээр захирамж хүлээн авсан ч тухайн өдрөө яаравчлан Б.Гасрандоржийг Өлзийт сумын Засаг даргаар хууль зөрчин томилж ажлыг нь хүлээлгэн өгчээ. Өөрөөр хэлбэл Б.Гасрандорж нь төрийн албанд ажиллах хуулийн шаардлага хангаагүй гэдгийг Б.Гасрандорж ч, өмнөх Засаг дарга О.Бат-Эрдэнэ ч мэдсээр байж Засаг дарга болгосон нь ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн хардлага олон нийтэд төрүүлж байгаа юм.

Төрийн албанд огт ажиллаж байгаагүй, мөнгө төгрөгтэй холбоотой хэл ам дагуулдаг Б.Гасрандорж гэх этгээдийг сумын Засаг даргаар АТГ-ын дүгнэлтийг эс хайхран том толгойлон хууль бусаар томилсон О.Бат-Эрдэнийн энэ томилгоог хэвээр хадгалахыг шаарддаг эрх баригч МАН-ын гишүүн, дээгүүр албаны хүн байдаг гэж олон нийт үзэж байгаа юм. 2020 оны 11-р сарын 3-нд хуралдсан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаас нэр дэвшсэн Ц.Мөнхбатыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Аймгийн Засаг даргаар батламжлахгүй энэ 12 дугаар сарын 1 хүртэл хүлээсэн нь ч дээрх хууль зөрчсөн томилгоог зөвшөөрөх, эсэхээр барьцаалсан тухай мэдээлэл байна. Дундговь аймгийн Засаг даргаар томилогдсон Ц.Мөнхбат өмнөх Засаг даргын хууль бус томилгоог буцаах уу, эвлэрэх үү, энэ томилгоонд яаж хандах нь шударга ажиллах эсэхийн эхний шалгуур гэж олон нийт ажигласаар байна.

1 Сэтгэгдэл
Өмнөх даргыг нь чөлөөлөөгүй байна. Ажлаа хийж байгаа юү.
Хамгийн их уншсан