Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна
Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа
МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна
Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ
Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа
Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Хан-Уул дүүрэг “Нэг өрх-Нэг иргэн" шинжилгээнд 1875 иргэнийг хамруулжээ

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр “Нэг өрх – Нэг иргэн” коронавирусийн илрүүлэг шинжилгээнд иргэдийг хамруулах аяны хүрээнд Хан-Уул дүүргийн 4, 5, 9, 10, 16, 21 хорооны нийт 6000 гаруй иргэнийг 2020 оны 12 дугаар сарын 04-11-ний хооронд төлөвлөн ажиллаж байна. Тэгэхдэээ халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс нэг иргэнийг коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулах юм.
Өнөөдөр /2020.12.06/ буюу ням гарагийн 14:00 цагийн байдлаар дээр дурдсан хороодын нийт 1875 иргэнийг шинжилгээнд хамруулаад байна.
“Нэг өрх-нэг иргэн” шинжилгээ өгөх цэгүүд:
- 4,5 дугаар хорооны иргэд 34 дүгээр сургууль
- 9,10 дугаар хорооны иргэд Яармаг амбулатори салбар
- 16,21 дүгээр хорооны иргэд Буянт-Ухаа цогцолбор сургууль
Хан-Уул дүүргийн Онцгой комисс
0 Сэтгэгдэл
























