Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Гал түймэр гарч болзошгүй 160420 зөрчил дутагдлыг илрүүлжээ

    Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхүүдэд гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт  хяналт шалгалтыг зохион байгууллаа.

   Хяналт шалгалтад 89976 айл өрх хамрагдснаас гал түймэр гарч болзошгүй 160420 зөрчил дутагдлыг илрүүлж, хяналт шалгалтын явцад 6591 зөрчлийг арилгуулсан байна.

   Харин 153829 зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 30, мэдэгдэл 1557, танилцуулга 40 бичиж тухайн аймаг, нийслэл, дүүрэг, баг, хорооны холбогдох албан тушаалтанд хүргүүлж биелэлтийг хангуулан ажиллалаа.

  Нийт зөрчлийн 15 хувь нь  гал унтраах автомашин хүрэлцэн очих боломжгүй, 24 хувь нь гэр, хашаандаа үнс нурмаа ил задгай асгасан, 12 хувь нь халуун үнс, нурам хийх сав шаардлага хангаагүй, 13 хувь нь гэр, байшин хоорондын зай хэмжээ ойр, 25 хувь нь цахилгаан дамжуулах утас шаардлага хангаагүй, 11 хувь нь бага насны хүүхэд орон байрандаа эзэнгүй орхисон зөрчлүүд эзэлжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан