Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн хуралдаан боллоо

Аймгийн ИТХ-ын 2020 оны 70 дугаар тогтоолоор шинэлэн байгуулагдсан  “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийн  анхдугаар хуралдаан болж, 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Энэ үеэр зөвлөлийн гишүүдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх танхимын сургалтыг Онцгой байдлын газрын Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн зохион байгуулсан юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг аймгийн ИТХ-ын дарга даргалж, аймгийн Засаг даргын орлогч, Онцгой байдлын газрын дарга нар орлогчоор ажиллаж байгаа бөгөөд нийт 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрсдэлийг бууруулах чиглэлээр бодлогын түвшинд үйл ажиллагаа явуулна гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан