Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
ОХУ-ын эмийн компаниас "Авифавир"-ыг Монголд нийлүүлэх хүсэлт тавьжээ

Монгол Улсаас  ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын эм бэлдмэл, биотехнологийн томоохон групп  "ХимРар" компанийн үйл ажиллагаатай танилцжээ.  Энэхүү компани нь COVID-19-ийн эсрэг амбулаторийн болон клиник эмчилгээнд ашиглагдаж байгаа "Авифавир" эмийг үйлдвэрлэж байгаа юм. Элчин сайдыг тус групп компанийн "ХимРар" эрдэм  шинжилгээний хүрээлэнгийн Ерөнхий захирал Ирина Тырнова, "ИИХР"  ХК-ийн Ерөнхий захирал Дмитрий Кравченко нар хүлээн авч, компанийн үйл ажиллагааны талаар болон эмийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Түүнчлэн уулзалтанд Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн Хөрөнгө оруулалтын газрын захирал Владимир Примак цахим хэлбэрээр оролцож, тус сангийн хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр боловсруулсан "Спутник V" вакцины танилцуулгыг хийлээ. 

Талууд хоёр орны цар тахлын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлэл сонсож, цаашид хамтран  ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд тэргүүтэй төлөөлөгчид тус компанийн үндсэн лабораториуд болон эм бэлдмэлийн үйлдвэрлэлийн явцтай газар дээр нь үзэж танилцав. Тус компанийн зүгээс уг эмийг Монгол Улсад нийлүүлэх талаар хамтран ажиллах төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагуудтай харилцаа тогтоож өгөх хүсэлтийг албан ёсоор тавьжээ.

Эх сурвалж: Оточ.мн

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан