Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
“Нэг өрх- Нэг иргэн” тандалт шинжилгээний явц 94 хувьтай байна

Нийслэлийн онцгой комиссоос нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан болон эрсдэл өндөртэй хороодын 70 000 өрхийг сонгож, өрх тус бүрээс нэг иргэнийг коронавируст халдварыг илрүүлэх шинжилгээнд хамруулж байна.

Өнөөдрийн байдлаар 65860 иргэнийг уг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулж, ажлын явц 94 хувьтай үргэлжилж байна.

Сүүлийн мэдээгээр буюу 2020.12.08-ны 08:00 цагаас өнөөдрийн /2020.12.09/  08:00 цагийн хооронд 9314 хүнд шинжилгээ хийснээс 9280 PCR-ийн сорьц авч ХӨСҮТ-рүү илгээжээ. Уг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулах өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн. Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70 хувийг нь өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг нь эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулж байгаа юм.  

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан