Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Тусгаарлах байруудын бэлтгэл, бэлэн байдалтай танилцав

 

129826022_722090395081890_7649738816066203458_n.jpg

  Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар тусгаарлах байруудад хийж байгаа хяналт, шалгалтын явц болон бэлтгэл, бэлэн байдалтай танилцлаа.

 Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан БХЯ, ЭМЯ, ОБЕГ, ЦЕГ, ТЕГ, МХЕГ болон холбогдох бусад байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн “Шуурхай бүлэг”  тусгаарлах байруудад хяналт, шалгалт хийж байгаа юм.

Хяналт, шалгалтын явцад тусгаарлах байраар ашиглаж байсан 70 гаруй зочид буудлаас эхний ээлжид 32 зочид буудлыг ашиглаж болно гэсэн дүгнэлтийг гаргаад байна.

 Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар тусгаарлах байрны “Түр журам”-ыг баталж,  журмын хүрээнд ариутгал, халдвар хамгаалал, дотоод дэг журам, аюулгүй байдлуудтай холбоотой тодорхой шийдвэрүүд гаргасан.

 Мөн “Нэг хүн-нэг өрөөнд”, “Нэг өрх-нэг өрөөнд” гэсэн зарчмыг баримтлахаас гадна зочид буудлуудын коридорт байнгын бичлэгтэй камеруудыг суурилуулж, хөдөлгөөн гарсан тохиолдолд зарлан мэдээлэх системийг ашиглахаар ажиллаж байна.

Эхний ээлжид 1700 гаруй хүн тсугаарлах байрны асуудлыг шийдвэрлэжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан