Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
“Автобус 1” баазын  480 ажилтнаас  3 удаагийн   PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ


“Автобус-1” баазын нэг жолоочоос коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор тус баазын автобуснууд  түр зогсолт хийж, бүх ажилтан, албан хаагчдад шинжилгээ хийн, 48 хүнийг тусгаарлаад  байв.  Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн дагуу тус байгууллагын нийт 480 ажилтнаас  3 удаагийн   PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан юм. 

Мөн тус баазын 154 тээврийн хэрэгслийг гурван удаа ариутгаж, цэвэрлэгээ хийн, жолоочийн кабиныг  зорчигчдоос бүрэн тусгаарлах хаалт хийлээ. Түүнчлэн  автобусны  суудал хооронд зай барьж суухыг сануулсан тэмдэг тэмдэглэгээ,  картаа зайнаас уншуулах санамж, короновирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг байршуулан, техникийн аюулгүй байдлыг шалган үйлчилгээнд гаргажээ.

Цаашид цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг сахиж, эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг дагаж мөрдөхийг нийт ажилтан албан хаагчдадаа сануулж ажиллана хэмээн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан