Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ ажилтан, албан хаагчиддаа дэмжлэг үзүүллээ

Коронавируст халдвар цар тахлаас болж дэлхийн олон улс орны эдийн засаг хямралд орж, аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа зогсон, ажилчид санхүүгийн хүндрэлтэй тулгарсаар байна. Манай улсын Засгийн газар, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Цар тахлаас болж “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын I дүгээр бааз түр зогсолт хийж ажилчдын нийгмийн асуудалд хүндрэл үүссэн. Тиймээс ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын удирдлагаас санаачлага гарган, Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран ажилчдын дунд судалгаа явуулж өрх толгойлсон, олон хүүхэдтэй, тусламж дэмжлэг зайлшгүй шаардлагатай 110 ажилтан албан хаагчид тэдний гэр бүлд хүнсний тусламж, коронавирус нэг жолоочоос илэрснээс шалтгаалан тусгаарлагдсан 48 ажилтан албан хаагчдад дархлааг дэмжих бүтээгдэхүүнийг олголоо. Хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэх ажилд Зорчигч тээврийг нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал Ц.Баттөр гар бие оролцон зургаан өрхөд тусламжийг хүргэн өгсөн. Энэ үеэр тэрбээр “Цар тахлын эрсдэлтэй нөхцөлд нийслэлийн иргэдийн төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаа ажилтан албан хаагчдад талархал илэрхийлж цаашид цалин урамшууллыг нэмэгдүүлэх нийгмийн асуудлыг шат дараатай шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллахаа хэлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан