Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
А.Амбасэлмаа:24 цагийн байдлаар Улаанбаатарт 2, Сэлэнгэд 2, Дорноговьд 1 тохиолдол буюу шинээр таван тохиолдол бүртгэгдээд байна

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.

Тэрээр, Одоогоор Улаанбаатар хотод сүүлийн хэдэн хоногт батлагдсан тохиолдлуудыг тусгаарласан. Тэдний ойрын хавьтлын давтан шинжилгээгээр коронавирус илэрч байна. Бид 1100 гаруй ойрын хавьтлаас 800 гаруйнх нь хариуг гаргасан. 540 гаруй ойрын хавьтлыг тусгаарлаж, хянаж байна. Ойрын хавьтлын хүмүүсээс халдвар илрэх эрсдэлтэй. Тэгэхээр бидний хяналтад эрсдэл бүхий 500-600 хүн байна. Ард иргэд сонор, сэрэмжтэй байх хэрэгтэй хэмээлээ.

2020 оны 12-р сарын 15-ны 11:00 цагийн байдлаар манай улсад бүртгэгдсэн коронавирусийн халдвар 917 болоод байна. 24 цагийн байдлаар Улаанбаатарт 2, Сэлэнгэд 2, Дорноговьд 1 тохиолдол буюу шинээр таван тохиолдол бүртгэгдээд байна. 

Ингэснээр 

  • Улаанбаатарт 140
  • Дархан-Уул аймагт 45
  • Сэлэнгэ аймагт 215
  • Орхон аймагт 25
  • Говьсүмбэр аймагт 4
  • Дорноговь аймагт 32
  • Архангай аймагт 3 тохиолдол тус тус бүртгэгдээд байгаа юм. 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан