Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Бадрал тус улсын Онцгой байдлын удирдлагын яамны Дэд сайд Шан Юун-тай уулзаж, хоёр улсын онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, ажлын туршлага солилцох, буцалтгүй тусламж үзүүлэх, хил орчмын ой, хээрийн гал түймрийг унтраахад хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.

Энэ үеэр талууд “Хил орчмын ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг 2020 онд эцэслэн тохиролцсон нь коронавируст халдварын хязгаарлагдмал нөхцөлд хамтын ажиллагааг эрчимжүүлсэн чухал алхам болсныг онцолсон юм.

Мөн дэд сайд Шан Юун “Монгол Улсын ОБЕГ, БНХАУ-ын ОБУЯ-ны хооронд байгуулах хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн төслийг Элчин сайд Т.Бадралд гардуулж, цаашдын хамтын ажиллагаанд ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан