Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Цахилгаан, дулаан хэт хэрэглэснийхээ зөрүүг иргэд төлөх журам гаргалаа

Иргэдийн цахилгаан, дулааны суурь хураамжийг тэглэсэнтэй холбоотойгоор Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл өгөв. Тэрээр “Эрчим хүчний хэрэглээний өсөлт бидний тооцоолсноор 2-3 дахин их гарч байна.

Оройн 17.00-21.00 цагийн хооронд аж ахуй нэгжүүд цахилгааны хэрэглээгээ 20 хувиар бууруулах бол айл өрхүүд цахилгааны хэрэглээгээ бууруулж, цахилгаан хэрэгслээр дулаанаа шийдэхгүй байх шаардлагатай.

Нийт эрчим хүчний хэрэглээний 96 хувийг ахуйн хэрэглээ эзэлж буй. Улсын хэмжээнд 730 мянган эрчим хүчний хэрэглэгч бүртгэлтэй. Үүний 98 хувийн цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс хариуцаж байгаа. Төрөөс цахилгаан, дулааны төлбөрийг хариуцах тогтоол гарснаар зүй бус, зохиомол хэрэглээ ихээр гарч байна. Үүнтэй холбоотой журам гарлаа. Цахилгаан эрчим хүч, уурын төлбөрийг тэглэхтэй холбоотой энэ хугацаанд өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан дулаантай тэнцэх төлбөрийг төр дааж, зөрүүг иргэд өөрсдөө төлөхөөр боллоо. Айл өрхүүдийн хувьд 678 мянган өрх энэ хөнгөлөлтөд хамаарна. Бид тогтоол гарах үед эрсдлийг тооцож байсан ч хэрэглээг ийм их нэмэгдэнэ гэж бодоогүй. Шинэ хэрэглэгчийн хувьд хэрэглээг тооцдог аргачлалын дагуу тооцох тул хүндрэл гарахгүй гэж тооцож байна" гэлээ.

1 Сэтгэгдэл
Yum uzeegui aminch bertechin Mongolchuudiin zan yag munduu
Хамгийн их уншсан