Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Халамжийн ажилтнуудад хамгаалалтын багцын тусламж үзүүллээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхарын санаачилгаар Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбараас Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан 182 мэргэжилтэнд Коронавируст (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх хамгаалалтын багц хэрэгслийг хүлээлгэн өглөө. 

Уг арга хэмжээнд Монгол дахь Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний байгууллагын Хөтөлбөрийн менежер Виктор Лутенко, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл, Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбаяр, Дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга, хороодын мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцлоо.

Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбаяр эрсдэлтэй цаг үед анхан шатанд иргэдтэй өдөр бүр тулж ажилладаг мэргэжилтнүүдэд тусламж, дэмжлэг үзүүлж буй Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын Хөтөлбөрийн менежер Виктор Лутенко Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нарт талархал илэрхийлж, талуудын цаашдын хамтын ажиллагаа илүү өргөжинө гэдэгт итгэлтэй байна хэмээн онцлов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан