Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх, түгээх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх түр журам гаргалаа

Монгол  Улсын Шадар сайдын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 45 дугаар тушаалаар “Зорилтот бүлэг, эрсдэлд нөхцөлд байгаа иргэн, өрхөд хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх, түгээх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх түр журам”-ыг батлууллаа.

Журмаар хүнс, тэжээлийн дэмжлэгийн бараа, бүтээгдэхүүний үнийг тухайн орон нутгийн зах зээлийн үнээс хэтрүүлэхгүй байх, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын тусламжаар үзүүлэх хүнс тэжээлийн дэмжлэгийг зохицуулах юм.

Хүнс тэжээлийн шаардлагатай хүн амын зорилтот бүлэг, эрсдэлд нөхцөлд байгаа иргэн, өрхийг тодорхойлох шалгуурыг журамд заасны дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас батална.

Энэхүү журмыг аймаг, нийслэл, сум дүүргийн Онцгой комисс, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэнд, Онцгой, Цагдаа, Мэргэжлийн хяналт, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн байгууллага, МУЗН, Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд хамтран хэрэгжүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан