Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
QR кодоор байршил бүртгэх мэдээллийн санд 41491 иргэний 43784 мэдээлэл бүртгэгдсэн байна

Улсын Онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цуцалж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн.

Хөл хориог сулруулж байгаатай холбогдуулан нийт 52 төрлийн үйлчилгээнд эрсдэлийн зэрэглэл тогтоож, эхний ээлжинд 34 чиглэлийн байгууллагыг нээх болсон бөгөөд Улаанбаатар хотод 20894 аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа  эхлүүлээд байна.

Үүнтэй холбоотой иргэдийн зорчих хөдөлгөөн эрс нэмэгдсэн судалгааг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас ирүүлжээ. Тус газраас нэвтрүүлсэн иргэний зорчилт хөдөлгөөний бүртгэлийн системд нийт 41491 иргэний 43784 удаагийн бүртгэл үүссэн бол 2020.12.16-ний өдөр хамгийн олон бүртгэл буюу 5500 орчим иргэний бүртгэл хийгджээ.

Иргэн та зорчих хөдөлгөөнөө QR код уншуулж тэмдэглэснээр халдварын эрсдэл тохиолдоход иргэний явсан хаяг байршлыг тодорхойлох, тухайн цаг хугацаанд ижил байршилд байсан иргэдийн мэдээллийг системээс илрүүлэх, халдвараас сэргийлэх, халдвар авсан байж болзошгүй иргэдийг шинжилгээнд хялбар шуурхай хамруулах, халдварын тархалтыг бууруулах ач холбогдолтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан