Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
QR авах хүсэлтийг Замын хөдөлгөөн зохицуулалтын баг хүлээн авна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжихтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/1320 тоот захирамж гарсан. 

Уг захирамжид хавсралтаар баталсан 15 үйл ажиллагааны чиглэл бүхий байгууллагууд ажиллах  бөгөөд тэдгээр аж ахуйн нэгж өмнө нь  авсан QR код бүхий зөвшөөрлөөрөө нийслэлийн замын хөдөлгөөнд  оролцоно. 

Харин өмнө нь  хязгаарлалтад  багтаж байсан такси  үйлчилгээ болон хүүхэд хамгааллын чиглэлээр  ажилладаг  байгууллагуудад шинээр QR код олгох бөгөөд тэдгээр нь хүсэлтээ  nokshtab@ulaanbaatar.mn email хаягаар ирүүлэх юм. 

Тээврийн хэрэгслийн жагсаалтад байгууллагын регистр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, эзэмшигчийн нэр бүхий мэдээллийг багтаасан байх бөгөөд Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөн зохицуулалтын баг хүсэлтийг хүлээн авах аж. 

Байгууллага системд бүртгэгдэж, олгосон QR кодыг www.smartcar.mn цахим хуудаст хандан татаж авна. Хязгаарлалтад багтаагүй 15 үйл ажиллагааны чиглэлээс бусад байгууллагын хүсэлтийг хүлээн авахгүй, буцаах юм.  

  1. Байгууллагын чиг үүргийг тодорхой бичих  
  2. Байгууллагын регистрийн дугаарыг үнэн зөв бичих  
  3. Байгууллагын нэрийг бичихдээ хашилт буюу тэмдэглэлийг ашиглахгүй байх  
  4. Автомашины улсын дугаарыг бичихдээ зай авахгүй үргэлжлүүлж бичнэ
  5. Microsoft Excel файлаар бэлтгэнэ 
  6. Зөвшөөрлийн хуудсыг буцааж хүлээн авах  ажилтны албан тушаал,  нэр,  e-mail хаяг, утасны дугаарыг тодорхой бичих
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан