Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
А.Амбасэлмаа: 57 хүнээс коронавирус илэрч үүнээс 55 нь БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой халдвар байна

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

"12-р сарын 22-ны өдөр 4134  хүнд шинжилгээ хийхэд нийт 57 хүнээс коронавирус илэрлээ. Үүнээс 55 нь БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой халдвар байна.

Эдгээр 55 тохиолдлын

  • 43 нь өвчтөн,
  • сахиур ес,
  • гэр бүлийн хүн хоёр,
  • захиргааны ажилтан нэг,
  • 14-нд эмнэлгээс гарсан нэг хүн байна.

БЗД-ийн эмнэлгийн хамааралтай 131 хүн өвдсөн байна. Эдгээр тохиолдлууд бүгд тусгаарлагдаж байсан хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрчээ.

Мөн Сэлэнгэ аймагт хавьтлаар тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Мөн Цэргийн төв эмнэлгийн нэг эмчээс коронавирус илэрсэн байна.

Дорноговь, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймаг батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.

  • Улаанбаатарт батлагдсан тохиолдол 274
  • Сэлэнгэ 217
  • Дорноговь 42
  • Дархан-Уул 45
  • Орхон 25
  • Говьсүмбэр 4
  • Архангай аймагт 3 тохиолдол тус бүр бүртгэгдсэн

Цэргийн төв эмнэлгээс 82 хүн эдгэрч Яармагийн 300 ортой эмнэлэгт шилжсэн. 

Дотоодын халдвар нийт 600 болж, Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 1063 боллоо. Нийт 541 хүн буюу 51 хувь нь эдгэрсэн байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан