Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
КОВИД-19 халдварын тандалтын тогтолцооны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ

Өнөөдөр Эрүүл мэндийн улсын алба - тохиолдлын удирдлагын  тогтолцооны ээлжит 20-р хурал боллоо. Хурлаар КОВИД-19 халдварын тандалтын тогтолцооны талаар Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, УОК-ын Шуурхай штабаас дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Хурлыг ЭМУА- ТУТ-ын орлогч дарга, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа удирдан явуулж  лабораториудын хүчин чадалд тулгуурлан идэвхитэй тандалтын төлөвлөлтийг нарийвчлан шинэчлэх, байгууллагад суурилсан эрсдэлийн үнэлгээг тогтмолжуулах, голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудын ажлын ачаалал, зохицуулалт дээр байгууллагын удирдлагууд анхаарч ажиллах, тандалтын үйл ажиллагааг уялдуулах чиглэлээр нэгдсэн зөвшилцөлд хүрч санал солилцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан