Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Автомашинаас буугаад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

Өмнөговь аймгаас “Оюутолгой” ХХК-ийн чиглэлд “Гүүд рүүт интер трейдинг” ХХК-ийн жолооч Н-ийн жолоодож явсан “Митцубиши Русо” загварын ачааны автомашинтай хамт зорчиж явсан тус компанийн жолооч Х /52 настай, эрэгтэй/ нь 12.24-ний өдрийн 12:00 цагийн орчим автомашинаас буугаад сураггүй болсон тухай дуудлагыг 12.24-ний өдрийн 22:48 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, “Оюутолгой” ХХК-ийн ажилтнууд “Антеннтэй-Овоо”, “Бумбат”, “Дагон”, “Дугат”, “Цагаан шивээ” гэдэг газруудаар 50 км-ийн тойрогт автомашинтай болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 12.25-ны өдрийн 03:20 цагт түр зогсоосон. 12.25-ны өдрийн 09:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлэхээр болжээ.

Эх сурвалж:ОБЕГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан