Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧИД QR КОДООР БҮРТГЭХ СИСТЕМИЙГ ШАЛГАЛТДАА НЭВТРҮҮЛЛЭЭ

Хүнсний үйлдвэр, хадгалалт, түгээлтийн үйл ажиллагаанд 238 улсын /ахлах/ байцаагч 2020.11.15-12.24-ны өдрүүдэд 9 дүүргийн 171 хорооны 10496 (давхардсан тоогоор ) объект хамруулан хяналт шалгалт хийгээд байна.

Шалгалтаар нийт 5690 зөрчил илрүүлж 71.3 хувийг газар дээр нь арилгуулж, короновируст халдвар /COVID-19/-аас урьдчилан сэргийлэх эрүүл ахуй, халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөх, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар хүргүүлсэн мэдэгдэлүүдийн биелэлт, хэрэгжилтэд хяналт тавьлаа.

Энэ сарын 23-ны өдрөөс мэргэжлийн хяналтын улсын байцаагчид QR кодоор бүртгэх системийг шалгалтандаа нэвтрүүлж эхэллээ. Энэ хүрээнд короновируст халдвар /COVID-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх 13 асуумжаар аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хянах юм.

Шалгалтаар 288 иргэн, аж ахуйн нэгжийн хадгалалтын горим зөрчсөн, хадгалах хугацаа дууссан 655 нэр төрлийн 2367 ш, 54.8 кг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг тухайн байгууллагын дотоод хяналтаар устгууллаа. Мөн QR код байршуулаагүй, үйлчлүүлэгчийн биеийн халуун үзэж бүртгэл хөтлөөгүй, хоорондын зай бариагүй ажлын байрны цэвэрлэгээ хангалтгүй, ариутгал хийлгээгүй зэрэг халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчлүүд гарч байна. Хяналт шалгалт үргэлжилнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан