Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
“Тэнүүн Огоо” автобусны жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд энэ сарын 24-ний өдрөөс хойш ажилдаа яваагүй байна

Нийтийн тээврийн “Тэнүүн Огоо” автобусны жолоочоос шинэ коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд түүний ойрын хавьтлуудыг тусгаарласан болохыг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Тухайн жолооч коронавирусийн халдвар авсан хүний ойрын хавьтал байсан бөгөөд жолооч энэ сарын 24-ний өдрөөс хойш ажилдаа яваагүй байна. Тухайн автобус баазын 90 хүнийг тусгаарлан шинжилгээ авч байгаа аж.

 "Тухайн жолоочийн ойрын хавьтал 10 гаруй хүнийг тусгаарласан. Бусад хавьтал болох 80 хүний шинжилгээг авч байна. Чингэлтэй, Зунжин гэсэн хойд чиглэлд ажилладаг байсан. Энэ сарын 20-24-ний хооронд тухайн чиглэлийн автобусаар үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөх шаардлагатай. Жолоочийн гэр бүлээс халдвар илэрсэн. Тодруулбал, Баянзүрх дүүргийн эмнэлэгт сахиур хийж байсан хүнээс хэд хэдэн халдвар гарсан. Нэг гэр бүлд амьдардаггүй боловч гэрээрээ ирж, очдог ах дүүс байсан. Үргэлжлээд Тэнүүн Огоо ХХК-ийн жолооч халдварт өртсөн. Ойрын хавьтал 13 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Бусад ойрын хавьтчлын шинжилгээ өнөөдөр гарна" гэлээ. 

Тухайн жолооч зуслан чиглэлийн автобусанд жолооч хийж байсан бөгөөд "Би Чингэлтэй-Зунжин чиглэлийн автобусанд жолооч хийдэг. Зуслангийн чиглэл болохоор их хүн суудаггүй" хэмээн асуумж бөглөсөн гэж ЭМЯ-наас мэдээллээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан