Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Баянзүрх дүүргийн 41950 иргэн “Ковид-19” халдварын шинжилгээнд хамрагдлаа

Улсын онцгой комиссоос 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 30-ны өдрийг дуустал Баянзүрх дүүргийн 70.000-80.000 иргэнийг ПГУ /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр шийдвэрлэсэн.

Энэ дагуу Нийслэлийн онцгой комисс, Дүүргийн онцгой комисс, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийн байранд шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна.

Мөн тус дүүрэгт нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаас тандалт, хариу арга хэмжээ авах явуулын 30 баг гарган ажиллаж буй бөгөөд Баянзүрх дүүргийн хороодыг хуваарилан, шаардлагатай тохиолдолд зарим иргэдийн шинжилгээг гэрээр нь очиж авч байна.

2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус өргөтгөсөн шинжилгээнд Баянзүрх дүүргийн 10.530 хүнийг хамруулсан бөгөөд нийтдээ 71.950 хүн хамрагдаад байна.

Коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах зорилгоор зохион байгуулж буй өргөтгөсөн шинжилгээнд хамрагдаж амжаагүй иргэд ойролцоох шинжилгээний цэгүүдэд очих боломжтой бөгөөд халдварт цар тахлын эсрэг дор бүртээ хариуцлагатай хандан, өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө хамтдаа сэргийлэхийг уриалж байна.

Эх сурвалж:Нийслэлийн эрүүл мэндийн газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан