Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Хотын дарга уриалга гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хүүхдийн төлөө фонд”-ыг сэргээн байгуулах тогтоол гаргасан. Энэ хүрээнд Хүүхдийн номын сан, хүүхдийн театр, хүүхэд, залуучуудын соёл, спортын цогцолборууд зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулах санхүүжилтийн эх үүсвэрт нийслэлийн харьяа төрийн албан хаагчдыг нэг өдрийн цалингаа Хүүхдийн төлөө фондод хандивлахыг уриалж, өөрөө нэгдэж буйгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар илэрхийллээ.

Мөн энэхүү тогтоолыг үндэслэн Хүүхдийн төлөө фондод хөрөнгө хуримтлуулах тоглолтын үеэр тэрээр Хүүхдийн фондын үйл ажиллагааг дэмжин Чингэлтэй дүүргийн 5-р хорооны 11000 квадрат метр газрын асуудлыг шийдвэрлэн, батламжийг Соёлын Сайд С.Чулуунд гардуулан өгсөн юм.

МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 1972 онд Хүүхдийн төлөө фонд олон нийтийн санг байгуулсан түүхтэй. Тухайн үед нийслэлийн удирдлага Хүүхдийн төлөө фондтой хамтран ажиллаж, жил бүрийн нийтийн субботникийг зохион байгуулах, хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчныг бий болгох, хүүхдийн төлөө цогцлоосон бүтээн байгуулалтуудын цэвэр цэмцгэр, соёлч боловсон орчин, ашиглалтыг хангах зэрэг ажлыг өдөр тутам хийж гүйцэтгэж ирсэн түүхэн уламжлалтай.

 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

1 Сэтгэгдэл
Сумъяабазар энд зодог шуудгаа л дуудлага худалдаанд оруулах байсан юм ккк
Хамгийн их уншсан