Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
 А.Амбасэлмаа: ШИНЭЭР БҮРТГЭГДСЭН 23 ТОХИОЛДЛЫН 19 НЬ УЛААНБААТАР ХОТОД БҮРТГЭГДЖЭЭ

 "2021 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр улсын хэмжээнд нийт 13,621 хүнд PCR шинжилгээ хийхэд 23 шинэ тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 1286 боллоо. Үүний 19 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд 2020 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн хоёр иргэний гурав дахь давтан шинжилгээгээр болон Цэргийн төв эмнэлгийн хоёр ажилтнаас халдвар илэрсэн.

Улаанбаатар хотод шинээр бүртгэсэн 19 тохиолдлууд нь ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын гэр бүл, "Мөнххада" ХХК-иас батлагдсан тохиолдлын гэр бүл, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой халдварууд бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагийн байдлаар бусад аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй" гэлээ. 

9 ХҮН ЭДГЭРЧ, НИЙТ ЭДГЭРСЭН ХҮНИЙ ТОО 878 БОЛЛОО 

Сүүлийн 24 цагт есөн хүн эдгэрч, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдлуудаас 878 хүн эдгэрээд байна. Эмчлэгдэж байгаа 398 хүний хоёрынх нь биеийн байдал маш хүнд байгаа бол 

  • 292 хөнгөн,
  • 125 хүндэвтэр,
  • 9 хүнд байна. 

Мэргэжлийн байгууллагуудын хийсэн эрсдлийн үнэлгээгээр Улаанбаатар хотоос бусад аймгуудад халдвар тархах эрсдэл маш өндөр гэж гарсан байна. ДЭМБ-ын өгсөн зөвлөмжөөр сүүлийн халдвар бүртгэгдсэнээс хойш 28 хоногт халдвар дахин илрээгүй бол халдварыг хумьсан гэж үздэг бөгөөд нийт голомт бүртгэгдээд байсан зургаан аймгаас хоёроос бусад нь голомтыг хумьсан гэж үзэж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан