Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
“LUXURIOUS” оргилуун дарсны үйлдвэрт зөрчлийн хэрэг нээжээ

Шинэ жилийн баярын өдрүүдэд “Советское шампанск”, “Тансаг” гэсэн хаяг шошготой оргилуун дарсыг “LUXURIOUS” гэсэн бичиг бүхий цагаан, ягаан өнгөөр бүрж худалдсан гэх мэдээллийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Цэс хайрхан” ХХК-ийн дарсны үйлдвэрийн удирдах бүрэлдэхүүнийг байлцуулан хяналт шалгалт хийлээ.

Үйлдвэрийн удирдлагууд “LUXURIOUS” /цагаан/ нэрийн 12879ш оргилуун дарс үйлдвэрлэж нийлүүлсэн. Эдгээрээс 2000 орчим оргилуун дарсыг гадуураа цагаан өнгийн шошгоор бүрсэн гэх мэдээллийг өглөө.

Энэ хугацаанд НМХГ-ын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчид агуулахын үлдэгдэл дарсыг битүүмжилж, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан Миний дэлгүүр сүлжээний 3 салбар, Номин, Баянзүрх зах, Амгалан зах, Генерал төв, Сарнайх ХХК, Хайлааст зэрэг дэлгүүрт шалгалт хийж, шошгын зөрчилтэй оргилуун дарсыг худалдааны газруудаас яаралтайгаар буцаан авалт хийж байна. Тус аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг нээж, хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан