Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт цахимаар боллоо

БНХАУ-ын ӨМӨЗО-ны соёлын өдрүүд Хятад орныг танин мэдэх-Монгол Улстай холбогдох”  сэдвийн дор болж байгаа бөгөөд нээлтийг цахимаар зохион байгууллаа. Өвөр Монголын цахим соёлын өдрүүдийн нээлтийг Цар тахалтай хамтран тэмцсэн Хятад, Монголын найрамдлын хуудсыг хамтаар бичиглэв хэмээх сэдэвтэйгээр нээсэн юм.

Энэ нь хоёр улсын Төрийн тэргүүний хүмүүнлэгийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд болон Монгол, Хятадын соёлын солилцоог хөгжүүлэхэд ахиц үзүүлнэ хэмээн онцолж байна.

Соёлын өдрүүдийн үеэр Найрамдлын солонго уран сайхны концерт, Цэцэгсийн анхилам Бээжин жүжгийн нэрт жүжигчдийн концерт, Бадран дэлгэрэх орчин үеийн балетын тоглолт, Хятад улс иргэдээ хэрхэн ядуурлаас гаргаж буйг харуулсан Сайн сайхан амьдралын эрэлд үзэсгэлэн, Инновацийн сайн сайхан амьдрал соёл, аялал жуулчлалын шилдэг бүтээлийн үзэсгэлэн, Үзэсгэлэнт сайхан Хөхнуур, Солонгорсон Гүйжөү гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэх юм байна. Мөн Хятадын олон ангит киноны өдрүүд, Үзэсгэлэнт сайхан Хятад орон аялал жуулчлалын экспо, Хятад орны амтат хоол сурталчлах арга хэмжээ болох юм.

Соёлын өдөрт зориулан зохион байгуулагдаж буй дээрх арга хэмжээнүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг www.cri.cn  болон  www.solongonews.mn зэрэг сайтуудаас хүлээн авах боломжтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан