Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
ГХЯ-наас төрийн зарим байгууллагад амны хаалт хандивлав

Дэлхийн нийтийг хамран хурдацтай тархаж буй коронавируст халдвар “COVID-19” цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, хорио цээрийн дэглэмийг тогтоосон энэ үед Гадаад харилцааны яамнаас төрийн бусад байгууллагад дэмжлэг үзүүлэх хүрээнд нийт 200.000 ширхэг амны хаалтыг Цагдаагийн ерөнхий газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Буянт-Ухаа дахь Хилийн 0218-р анги, Гаалийн ерөнхий газар, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хамт олонд Гадаад харилцааны яамнаас өнөөдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гардуулан өгч, цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж буй дээрх байгууллагуудын хамт олонд эрүүл энх, ажлын амжилт хүсэн ерөөв.

Өнгөрөгч 2020 онд ГХЯ-наас Нийслэлийн түргэн тусламжийн төв, Улсын нэгдүгээр эмнэлэг, Тээврийн цагдаагийн алба, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хамт олонд нийт 40.000 ширхэг /N95, нэг удаагийн амны хаалт/ амны хаалтыг хандивлаад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан