Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
ЗЭРЛЭГ АН АМЬТДАА ХАМГААЛАХ БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Монгол орны нийт нутгаар цас орж, хүйтний эрч чангарч байгаагаас зэрлэг ан, амьтан тэр дундаа нэн ховор амьтад байршдаг зарим газруудад өвөлжилт хүндэрч магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Болзошгүй аюул, эрсдлээс зэрлэг амьтдаа хамгаалах, ямарваа нэг хорогдол гаргахгүй байх зорилгоор аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газраас биотехникийн арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид Нарт уулын аргаль хонинд биотехникийн арга хэмжээ авч 20 боодол өвс, 1000 кг хужирийг тавьж ажиллаж байна. Мөн Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа бүс нутгийнхаа зэрлэг ан амьтдад зориулан 1.8 тонн давс, 1 тонн тэжээлийн будааг 10 байршилд тараан байршуулж биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ.

Түүнчлэн Улаан тайгын УТХГ-ын хамгаалалтын захиргаа Тайгын гүнд эргүүлд гарч зэрлэг ан амьтдын байршил, махчин амьтдын хөдлөл зүйгээс хамаарч тус бүр биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллаж байна. Энэ үеэр өнгөрсөн 11 дүгээр сард тавьсан давсанд амьтад маш сайн орж, идэж байгаа талаар байгаль хамгаалагчид онцоллоо.

Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1000 гаруй байгаль хамгаалагч байгаль, зэрлэг ан амьтад, ой модоо хамгаалах албан үүргээ гүйцэтгэн ажиллаж байна. Цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй аймаг, сумдад орон нутгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай тохирох биотехникийн арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч ажиллана.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан