Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Баянгол дүүргийн 5,6-р хорооны иргэдийг дараах үндэслэлийн дагуу хязгаарлалтаас гаргана

Баянгол дүүргийн 5,6-р хорооны тодорхой байршилд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож тандалт, илрүүлгийн шинжилгээг /2021.01.08-09/ зохион байгуулж байна. Явуулын 50 баг нийт 300 хүний бүрэлдэхүүнтэйгээр байр тус бүрээр очиж PCR шинжилгээг авах тул иргэн бүр шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж буй юм. Дээрх хоёр хорооны иргэдээс тандалт илрүүлгийн шинжилгээг хоёр хоногийн хугацаанд авч, хязгаарлалтын дэглэмийг цуцлах юм.

Хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоосон энэ хугацаанд дараах үндэслэлийн дагуу иргэдийг гаргах аж.

1. Буяны ажил /нотлох баримт/

2. Эмнэлгийн хяналтанд байгаа иргэд /нотлох бичиг баримтад үндэслэн/

3. Тандалт, шинжилгээний багт ажиллах эмнэлгийн байгууллагын ажилтан, албан хаагч /ажлын үнэмлэх/

4. БГД-ийн 5, 6-р хороон ажилтнууд /ажлын үнэмлэх/

Дашрамд сонирхуулахад, Баянгол дүүргийн 10 хороололд байрлах “Номин”, “EFES” худалдааны төв, 37 хүнсний дэлгүүр хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан