Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Энэ сарын 8-11-ний өдрүүдэд нийслэлийн зургаан дүүрэгт ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар оролцож, мэдээлэл өглөө.

Тэрбээр “Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ачтан" эмнэлгээс гадна хэд хэдэн тохиолдол голомтлон гарснаас үүдэн хөдөлгөөний хэсэгчилсэн хязгаарлалт хийж, иргэдээс шинжилгээ аван, тандах илрүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Хязгаарлалт 2021 оны нэгдүгээр сарын 8-11-ний өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд шинжилгээ авах ажлыг 50 орчим явуулын багийн 300 гаруй эмч, мэргэжилтэн зохион байгуулна. Мөн онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын 300 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Энэхүү хязгаарлалтын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай иргэдийг оруулж, гаргах бөгөөд хязгаарлалтын бүсэд зөвхөн хүнсний дэлгүүр, эмийн сан хэвийн үйл ажиллагаатай байх юм.

Баянгол дүүргийн нутагт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлийн зургаан дүүрэгт ажиллаж байсан коронавирусийн шинжилгээний сорьц авах нийт 27 цэгийг цөөрүүлж  зургаа болголоо.

Учир нь тус дүүргийн хязгаарлалт тогтоосон хорооны айл, өрхүүдээс авах шинжилгээг хурдан хийж дуусгахаар бусад цэгт хийгдэх шинжилгээний тоог тодорхой хэмжээнд хязгаарлах хэрэгтэй юм.

Тухайн өдрүүдэд дүүрэг бүрд шинжилгээ авах цэгүүдийг дурьдвал:

  1. Баянгол дүүрэгт-13 дугаар сургууль
  2. Баянзүрх дүүрэгт -142 дугаар сургууль
  3. Сүхбаатар дүүрэгт-58 дугаар сургууль
  4. Сонгинохайрхан дүүрэгт-9 дүгээр сургууль
  5. Хан-Уул дүүрэгт-7 дугаар сургууль
  6. Чингэлтэй дүүрэгт-39 дугаар сургууль дээр тус тус ажиллаж байна" гэв.

"Сорьц авах бусад цэг Даваа гарагаас хэвийн үйл ажиллагаанд шилжих тул иргэд энэ өдрүүдэд шинжилгээний цэгийг зорьж ачаалал үүсгэхгүй байхыг хүсэж байна.

Харин хөдөө орон нутагт явах зэргээр зөвхөн зайлшгүй шаардлагатай иргэд л шинжилгээ өгөх хэрэгтэй” гэсэн юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан