Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
БНХАУ САР ШИНИЙН БАЯРААС ӨМНӨ 50 САЯ ИРГЭНЭЭ ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРУУЛНА

БНХАУ-ын Засгийн газар Сар шинийн баяраас өмнө 50 сая иргэнээ вакцинжуулах зорилтоо танилцууллаа. Тус улсын хэмжээнд 75 хотод вакцинжуулалт эхэлсэн байна. БНХАУ-ын Зохицуулах байгууллага Төрийн өмчит “Sinopharm”-ийн вакциныг бүртгэж, зөвшөөрөл олгоод байгаа юм. Энэхүү вакцин нь “COVID-19”-ийн эсрэг 79.3 хувийн үр нөлөөтэй нь батлагджээ.

Харин ОХУ 1.5 сая хүнээ вакцинжуулсан байна. Тус улсын Засгийн газар жижиг, дунд бизнесүүдийг дэмжих зорилгоор нийт 8.1 сая ам.долларын санхүүжилт олгоод байгаа талаар ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгдлээ.

“Коронавирус”-ийн халдварын тохиолдол гурван сая даваад байгаа Их Британид одоогоор нийт хоёр сая хүн вакцинжуулалтад хамрагдаад байна. Вакцинжуулалтаа эрчимжүүлж, 12 дугаар сарын дүнтэй ижил тооны хүнийг өнгөрсөн долоо хоног вакцинжуулсан байна. Цаашлаад хоёрдугаар сарын дунд үе гэхэд 14 сая хүнийг вакцинжуулах зорилт тавьжээ. Английн Хатан хаан II Элизабет өнгөрсөн амралтын өдөр вакцинжуулалтад хамрагдсан байна. Тэрбээр өдгөө 94 настай юм.

Вакцинжуулалт талд ийнхүү ахиц гарч байгаа ч цар тахал бизнесүүдэд хүчтэй нөлөөлсөөр байна. Их Британийн Засгийн газар нэмэлт дэмжлэг үзүүлэхгүй бол 2021 онд 250 мянган жижиг компани үүдээ хаах эрсдэлтэй байна.

Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдварын тохиолдол 90 сая давлаа. Энэ үзүүлэлт өдөрт хагас сая гаруйгаар нэмэгдэж байна. Харин нас баралт хоёр сая дөхжээ. Халдварын нийт тохиолдлын дөрөвний нэгийг АНУ бүрдүүлж буй бол Энэтхэг 10 гаруй хувийг нь бүрдүүлж байна.

 

Эх сурвалж: http://bloombergtv.mn/

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан