Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Б.Ууганбаяр:Хөвсгөл аймгийн Ханх суманд 6,5 магнитуд буюу 8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон

Өнөө өглөө Хөвсгөл аймгийн Ханх суманд 6,5 магнитуд буюу 8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-н дэд дарга Б.Ууганбаяр дараах мэдээллийг өглөө. 

Сүүлийн үед газар хөдлөлтийн чичирхийллийн тоо давтамж нэмэгдэж байгаа ба 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 10 дахин өсчээ. 

Газар хөдлөлтийн хүчийг хоёр төрлийн хэлбэрээр хэмждэг. 
МАГНИТУД: Энэ нь хөрсөн доор, газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг хэмжиж байгаа үзүүлэлт юм.
БАЛЛ: Газрын хөрсөн дээр буюу хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг.

Өнөөдрийн хувьд Хөвсгөл аймгийн Ханх суманд

  • 05:42 цагт 5.1 магнитуд
  • 05:47 цагт 4.6 магнитуд
  • 06:02 цагт 5.3 магнитуд
  • 06:10 цагт 5.0 магнитуд
  • 07:02 цагт  5.6 магнитуд гээд нийт 6 удаагийн хүчтэй газар хөдлөлтүүд болсон. 

Сүүлийн үед газар хөдлөлтийн чичирхийллийн тоо давтамж нэмэгдэж байгаа ба 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 10 дахин өсчээ. Монгол оронд 2020 онд 44462 удаа газар хөдлөлт болсон. Энэ бол газар хөдлөлтийг хэмжих багажинд мэдрэгдсэн тоон үзүүлэлт юм. 

Үүнд:

  • 3-3.9 магнитуд 143 удаа
  • 4-4.9 магнитуд 38 удаа
  • 5-5.9 магнитуд 5 удаа тус тус газар хөдлөлт болжээ.

Уулархаг газар нутагтай, нутгийн баруун, хойд хэсэгт ихэвчлэн тохиолддог. Дэлхийд бүртгэгдсэн хоёр ч том газар хөдлөлт Монгол оронд тохиолдсон. Газар хөдлөлтийн чичирхийлэл голомтоосоо 100 км алсрах тутам 1 баллаар хүч нь сулардаг ч өнөөдрийн газар хөдлөлт нийслэлд байгаа иргэдэд мэдрэгдсэн. Одоогоор хохирлын мэдээ бүрэн ирээгүй байна. 

Газар хөдлөлт бол байгалийн үзэгдэл учир айж сандралгүй гамшгийн үеэр хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг шуурхай авахыг зөвлөлөө.  

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан