Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
А.Амбасэлмаа:Сэлэнгэ аймагт эмчлүүлж байсан бүх хүн эдгэрч, тус аймаг COVID-19-тэй өвчтөнгүй боллоо

Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт 1,456 тохиолдлоос 909 нь бүрэн эдгэрчээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагийн хугацаанд 43 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Тодруулбал,

  • Цэргийн төв эмнэлгээс 30 хүн,
  • Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс 7 хүн,
  • ХӨСҮТ-өөс 6 хүн эдгэрч гарсан байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 909-д хүрлээ.

Мөн өнөөдрийн байдлаар Монгол Улсын дотоодод бүртгэгдсэн 956 тохиолдлын 494 нь буюу 51.6 хувь нь эмчлэгдэж бүрэн эдгэрээд байгаа" хэмээн хэлсэн юм.

Түүнчлэн "Сүүлийн үед аймгуудад халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Ялангуяа Сэлэнгэ аймагт эмчлэгдэж байсан 7 тохиолдол өчигдөр бүгд эдгэрч эмнэлгээс гарсан.

Тиймээс одоогоор Сэлэнгэ аймгийн эмнэлэгт корнавирусийн халдвартай хүн байхгүй бөгөөд тус аймагт голомтын хяналт, тандалтын үйл ажиллагаа үргэлжилж байна. Сэлэнгэ аймагт өдөрт 170-250 хүнийг шинжилгээнд хамруулж буй бөгөөд бүх шинжилгээнүүд сөрөг гарч байгаа. Тус аймгийн голомт хяналтын хугацаандаа байна" хэмээн онцлов.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан