Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
А.Амбасэлмаа: БЗД-ийн 9, 17 дугаар хороонд БГД-т хэрэгжүүлсэнтэй адил илрүүлэг, шинжилгээ хийх ажлыг өнөөдрөөс хийнэ

 

БГД-ийн 5, 6 дугаар хорооны 20 гаруй мянган хүнийг шинжилгээнд хамруулж 8 тохиолдол, хамрах хүрээг өргөжүүлж, 4 дүгээр хороог шинжилгээнд хамруулахад халдварын 6  тохиолдлыг илрүүлсэн. Үүнтэй адил илрүүлгийн арга хэмжээг БЗД-ийн 9, 17 дугаар хороонд явуулна гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. 

Тэрбээр “Ачтан эмнэлгийн голомт гэр бүлийн, цаашлаад орцны, хөрш айлуудын гэсэн хэлбэрээр үргэлжилж байгаа бөгөөд одоогийн байдлаар тус голомтод нийт 48 тохиодол бүртгэгдээд байна. Үүнээс 22 нь эмнэлгийн ажилчид бол 26 нь бусад хүмүүс байгаа юм. Таван орон сууцанд халдвар гараад байгаа бөгөөд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг ажиглан тусгаарлах байранд тусгаарласан.

БЗД-ийн 17 дугаар хороонд дөрвөн гэр бүлийн 10 гаруй хүн өвчилсөн идэвхтэй голомт бүртгэгдээд байгаа. Түүнээс үргэлжлэн 9 дүгээр хороонд халдвар гарсан. Үүнтэй холбогдуулан БЗД-ийн 17 дугаар хороонд БГД-ийн 5, 6 дугаар хороонд хийсэнтэй адил илрүүлэг, шинжилгээ хийх ажлыг өнөөдрөөс зохион байгуулж байна.

Шинээр үүссэн голомттой холбоотой олон ажилтантай ААН-үүд байгааг танилцуулъя.

  • “Алтан жолоо импекс” компанийн нэг ажилтан халдварт өртсөн учраас тус компанийн төв оффист ажиллаж байсан хүмүүсийг шинжилгээнд хамруулж, 47 хүнийг тусгаарлан, хяналт тандалт хийж байна.
  • БЗД-ийн 17 дугаар хорооны 3 ажилтан өвчилсөн учраас тус хорооны ажилчдыг тусгаарлах, шинжлэх үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа.
  • Харуул хамгаалалтын “Дөрвөн бэрх”, “Цаст” компаниудын ажилтнаас халдвар илэрсэн. Тиймээс эдгээр компаниудад ажилладаг 6-10 хүнийг тусгаарласан.

Хаанаас ч халдвар илрэх эрсдэлтэй байгаа үед ард иргэд маань халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөөрэй" хэмээн хэллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан