Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Ашиглалтын шаардлага хангахгүй болсон Урт цагааны барилгад үйл ажиллагаа явуулж байгааг таслан зогсооно

Өнөөдөр буюу 2021 оны Нэгдүгээр сарын 13-нд Нийслэлийн ҮЭ-ийн холбооны дарга С.Жаргалсайхан МҮЭ-ийн холбооны хөдөлмөрийн хяналт хуулийн бодлогын газрын мэргэжилтэн Д.Баттөгөлдөр нар Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Х.Гантулгын хүсэлтээр Ашиглалтын шаардлага хангахгүй болсон Урт цагааны барилгад үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдалтай танилцлаа.

Тодруулбал өнгөрөгч 2019 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 0022/22 тоот дүгнэлтээр Урт цагааны барилга элэгдлийн хугацаа дууссан, галын аюулгүй байдал алдагдсан, ашиглалтын шаардлага хангахгүй болох нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр баталгаажиж тус барилгыг буулгах тухай шийдвэр гарсан байна. Гэтэл 1970-аад оноос хойш нийслэлийн өмчийн тус барилгыг дам түрээслэгч 9 компанийн удирдлагууд болох урт цагааны захиргаанаас өнгөрсөн оны буюу 2020 оны 11-р сараас эхлэн дулаан цахилгаанаа авч үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлээд эхэлжээ.

“Нийслэлийн өмч ашиглалт удирдлагын газар”-аас мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр Урт цагааны барилгыг буулгах шийдвэр гарсантай холбогдуулан Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн түрээслэгч иргэдийг, Нийслэлийн төр захиргааны дөрөвдүгээр байр буюу иргэдийн мэддэгээр Улаанбаатар шилэн банкны үйлчилгээний зориулалттай нэг хоёрдугаар давхарт шилжүүлжээ. Өдгөө түрээслэгч иргэд тус газарт үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа аж. Гэтэл дээрх ашиглалтын хугацаа дууссан нураах дүгнэлт гарчихсан байгаа Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн хуучин барилгыг өнгөрөгч оны сүүлээр дахин ашиглалтад оруулж байгаа нь тэнд үйл ажиллагаа явуулж байгаа түрээслэгч иргэдийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг эрсдэлд оруулаад байгаа аж.

Иймд түрээслэгч иргэдийн ХАБЭА-д ноцтой эрсдэлд орж цаашлаад хүний амь эсрдэх нөхцөл бүрдсэн байгаа учир Нийслэлийн төр захиргаа, холбогдох газрын удирдлагууд дээрх асуудлыг анхааралдаа авахыг Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-ийн холбооны дарга С.Жаргалсайхан сануулж албан тоот хүргүүлэхээр тогтсон байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан