Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
А.Амбасэлмаа: БЗД-н 17-р хорооны 14 ажилтнаас халдвар илрээд байна

Нэгдүгээр сарын 13-нд 15899 хүн PCR шинжилгээ хийхэд 10 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүний ес нь Улаанбаатараас, нэг нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагчаас халдвар илэрсэн. Баянзурх дүүргийн 17-р хорооны голомтоос 7, Ачтан эмнэлгийн голомтоос хоёр хүн халдвар авсан нь батлагдлаа.

Улсын хэмжээнд коронавирусийн халдварын 1479, Улаанбаатарт 652 тохиолдол бүртгэгдлээ. Халдварын 10 голомтоос гурван голомт өндөр идэвхжилтэй байна. Харин орон нутагт халдварын голомт хумигдаж буй юм.

Баянзүрх дүүргийн 17-р хорооны ажилтан 14 хүн халдвар авсан. Үүгээр дамжиж хорооны ажилтнуудын гэр бүл, иргэд олноор халдварлаж байгаа учир тус хороогоор сүүлийн 7 хоногт үйлчлүүлсэн иргэд шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Сүүлийн 24 цагт 16 хүн эмчлэгдэж, дараагийн шатны тусгаарлалтад шилжлээ. ХӨСҮТ-д 244 хүн эмчлүүлж байна. Өчигдөр хавдартай маш хүнд хүн коронавирусийн халдвар батлагдаж ХӨСҮТ-д хүргэгдэж ирсэн. Ачтаны голомтоос эмнэлгийн ажилтан 22, гэр бүлийн болон бусад хавьтлууд 28 нийт 50 боллоо.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан